Яг одоо Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолыг танилцуулах, мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйгээр хангах сургалт Орхон, Булган аймагт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн сургалтад тус аймгийн Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төв, Сум тосгоны эрүүл мэндийн төвийн төлөөллүүд хамрагдаж байгаа юм.