Хайх

Санал болгох түлхүүр үг:

Оюутан, сурагчдыг ЭМД-д бүрэн хамруулахаар Их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

post-title

Дархан-Уул аймагт 9 их, дээд сургууль, политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг. Оюутан, сурагчдыг ЭМД-д хамруулж, шимтгэлийг бүрэн төлүүлэхээр их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд ШУТИС-ийн дэд захирал болон сургалтын албаны холбогдох албан хаагчидтай уулзаж оюутан залуусыг эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулж, тогтмол үзлэг оношилгоонд хамрагдаж байх тал дээр хамтарч ажиллах талаар ярилцлаа.

Мөн оюутан залууст ЭМД-ын шимтгэлээ хялбархан шалгаж, хамгийн хурднаар буюу ибаримт аппликейшнээр хэрхэн төлөх талаар заавар, зөвлөгөө өглөө.