Хайх

Санал болгох түлхүүр үг:

ОЮУТНУУДАД ЭМД-ЫН АЧ ХОЛБОГДЛЫГ СУРТАЛЧЛАВ

post-title

БШУ-ны сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу энэ хичээлийн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнууд заавал эрүүл мэндийн шимтгэлээ бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. 

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас оюутан, залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах, мэдээл зөвлөгөө өгөх сургалтыг МИУС болон АШУҮИС-д зохион байгууллаа.

Энэ үеэр оюутан, залуус эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй 2400 гаруй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас 16 багц тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй авахаас гадна урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгооны өөрт тохирох насны багцад жил бүр тогтмол хамрагдаж учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариуллаа.

Мөн эрүүл мэндийн даатгалаа гүйцэд төлж амжаагүй байгаа залуустаа шимтгэлээ хялбархан шалгаж, хамгийн хурднаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцууллаа.