Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутгийн оюутнуудад ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

 
 
Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тус аймаг дахь Их дээд сургууль, Полтехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлах, эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
 
Сургалтад аймгийн 18-30 насны нийт 120 гаруй оюутан суралцагч хамрагдаж, эрүүл мэндийн шалтгаанаас үүдсэн санхүүгийн эрсдэлээ худаалцах зорилгоор Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ заавал төлөх үүрэгтэй бөгөөд даатгалд хамрагдсанаар Монгол Улсад эмчлэгдэх боломжтой 16 багц тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудаас 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, залуусын сонирхсон асуултад хариулт өглөө.
 
 
Мөн энэ үеэр оюутан залуусын шимтгэлийг газар дээр нь шалгаж, ЭМД-ын шимтгэлээ өөрөө хүссэн үедээ хялбархан шалгаж, дутуу төлөлтөө хурдан төлөх талаар зөвлөгөө өглөө.