Хайх

Санал болгох түлхүүр үг:

“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬДЧИЛАН БЭЛТГЭХ ЗАГВАР ХҮСНЭГТ”

post-title

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ ЛАВЛАГАА ШАТЛАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна. Энэхүү шинэчилсэн журамд дараах зохицуулалтуудыг тусгасан болно. Үүнд:  

1. Сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах;

2. Сонгон шалгаруулалтаар байгууллагыг бүхэлд нь сонгоход бус тухайн тусламж, үйлчилгээг үзүүлэх чадамжийг нь үнэлж, тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг сонгох зэрэг зарчмын гол өөрчлөлтийг хийсэн болно.

Сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой эрүүл мэндийн байгууллагууд “Сонгон шалгаруулалтад урьдчилан бэлтгэх загвар” нэртэй хүснэгтийг татан авч мэдээллээ урьдчилан бэлтгэнэ үү. Энд дарж татаж авна уу.

 

Сонгон шалгаруулалтын бэлтгэл ажилтай холбоотой асууж тодруулах зүйл байвал Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 70101159 утас болон ахлах мэргэжилтэн Н.Хүрэлбаатар /99003867/, мэргэжилтэн Д.Мөнхтуяа /91078893/, Ж.Сувд /91918138/, Б.Энхзаяа /99980731/, Г.Намхайдулам /88194445/ нартай холбогдоно уу.