Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

 
Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэрээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүргэх зорилгоор жил бүрийн 09 дүгээр сарын 26-ны өдрийг "ИРГЭДИЙН ӨДӨР" болгон тэмдэглэж байхаар болсон.
 
 
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн Мягмар гаригт тус аймгийн 27 төрийн байгууллага хамтран “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгууллаа.
 
 
Энэ үеэр Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс иргэдэд ЭМД-ын ач холбогдлыг сурталчилан таниулж, мэдээ, мэдээллээр хангаж, ЭМДҮЗ-өөс 2023 онд шинээр баталсан тогтоол, журмыг сурталчилан таниулах, лавладаг шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурданаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулахаас гадна хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн жагсаалтын талаар мэдээлэл өгч ажиллалаа.