Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутагт ЭМД-ын шинэчлэл, ач холбогдлыг сурталчиллаа

post-title

 
ДОРНОД АЙМАГ
 
Дорнод аймгийн ЭМД-ын хэлтсээс ЭМДҮЗ-ийн 2023 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга журам шинэчлэн батлах тухай” 06 тогтоолын хэрэгжилтийг хангах, нэмэлт өөрчлөлтүүдийг танилцуулах цахим сургалтыг зохион байгууллаа.
 
Сургалтад ЭМДЕГ-ын БТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Булгантамир цахимаар оролцож анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх тусламж, үйлчилгээний тариф, Selection1818.mn системд гүйцэтгэлийн шалгуураа хэрхэн бүртгэх болон нэг иргэний санхүүжилт талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.
Өнөөдрийн сургалтад Дорнод аймгийн 3 өрх, 13 сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцож анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, тогтоолтой холбоотой ойлголтын зөрүүгээ арилгаж нэгдсэн нэг ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт боллоо.
 
May be an image of 2 people and text

ДАРХАН-УУЛ АЙМАГ
 
Тус аймагт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөл оролцсон энэ удаагийн сургалтаар ЭМДҮЗ-ийн шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох хууль журмуудыг танилцуулахаас гадна эрүүл мэндийн байгууллагуудаас илэрч буй нийтлэг зөрчил, нэхэмжлэлийн хяналтын шалгууртай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

May be an image of 10 people, people studying and text
 
НАЛАЙХ ДҮҮРЭГ
Налайх дүүргийн ЭМД-ын хэлтсээс Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяны хүрээнд Монгол-Германы хамтарсан ашигт малтмалын их сургуулийн оюутан, залуусд “ Эрүүл мэндийн даатгалын ач холбогдол” сэдвээр сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар оюутан залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулж, ЭМД-аа хэрхэн ашиглаж хэдэн төрлийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй авах боломжтойгоос гадна

May be an image of 2 people, people studying and text