Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалаа өөрөө хариуцан төлөх иргэдэд ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн оюутан, суралцагчид болон Дархан сумын малчдад эрүүл мэндийн даатгалыг сурталчлан таниулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.
 
May be an image of 4 people, clarinet and text
 Сургалтаар оюутан, сурагч болон малчин иргэд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх бөгөөд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувиар ЭМД-аа төлөхөөс гадна ЭМДЕГ-тай гэрээтэй 2400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас 16 багц тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй авах боломжтой. Мөн Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд жил бүр товлолын дагуу хамрагдаж аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой талаар танилцууллаа.