Хайх

Санал болгох түлхүүр үг:

ТӨР БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЛАВЛАГАА ШАТЛАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагуудыг сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан. 

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т заасны дагуу журмыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна. 

 

Энэхүү шинэчилсэн журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахтай холбоотой  лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл, зааварчилгаа өгөх цахим сургалтыг зохион байгууллаа. 

Сургалтад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Гийхнаран, АХБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах" 9701 төслийн зөвлөх Ж.Гэрэлмаа, П.Ганзориг, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Г.Ариунсайхан болон сонгон шалгаруулалт хариуцсан мэргэжилтнүүд оролцон нийслэл, орон нутгийн 500 гаруй эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлд “Сонгон шалгаруулалтад урьдчилан бэлтгэх загвар” хүснэгтэд мэдээлэл оруулах талаар зааварчилгаа өгч, эрүүл мэндийн байгууллагуудын сонирхсон асуултуудад хариулж ажиллалаа.