ЭМДЕГ-ын даргын тушаалын дагуу Булган аймгийн ЭМДХ-ын дарга Б.Ариунболд тус аймгийн Сэлэнгэ, Бугат сумын иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулж, малчид төрөөс олгох урамшуулалд хэрхэн хамрагдаж, эрүүл мэндийн даатгалаа тооцуулах боломжтой болон урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг болоод хөнгөлөлттэй эмийг хэрхэн бичүүлэн авах талаар дэлгэрэнгүй мэдээлэл зөвлөгөө өглөө.
Мөн гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор батлагдсан хөнгөлөлттөй жороор олгох эмийн талаар сургалт зохион байгуулахаас гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас сонгон авсан зорилтот бүлгийн өрхүүдээр орж, өрхийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажиллаж байна.
Энэ үеэр Сэлэнгэ сумын 27 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ЭМДС-нд 1.7 сая төгрөг төвлөрүүлээд байна