Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА

post-title

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар эмэгтэй, эрэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг арилгах төвөлөгөөг 2024-2027 онд хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд танилцуулахаар тусгасан.  

Үүнтэй холбоотойгоор Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг төрийн албаны жендерийн тэгш эрхийг хангах, дундаж наслалтын зөрүүг арилгах төлөвлөгөөг ЭМДЕГ-ын албан хаагчдад цахимаар танилцууллаа. 

ЭМДЕГ-ын төвийн болон орон нутаг дахь хэлтсийн 200 гаруй албан хаагч хамрагдсан энэхүү сургалтаар эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар мэдээлэл өглөө.