Хайх

Санал болгох түлхүүр үг:

СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

post-title

 

Ерөнхий зүйл

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл  мэндийн тогтолцоог  үр дүнтэй,  үр ашигтай  болгох зорилтын хүрээнд  тусламж үйлчилгээний чанар болон төлбөрт  олон улсын эмнэл зүйн удирдамжид суурилсан  шалгуурын дагуу  чанарын хяналт,  үнэлгээ хийх замаар эмнэл зүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд  үр ашигтай тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллага билээ.

Чанарын хяналт, үнэлгээний нэг арга нь эмнэлзүйн аудит хийх бөгөөд мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд эмнэлзүйн үйл явцыг удирдамжид суурилан үнэлгээ хийж, дүгнэлт  өгөх үйл явцыг хамруулдаг. Мөн сар бүрийн нэхэмжилсэн тохиолдлуудад шалгуурын дагуу нарийвчилсан хяналтыг хэрэгжүүлдэг.

Иймд эмнэлзүйн аудит, эмнэл зүйн хяналт  хийх, эрүүл мэндийн салбарын чанар, үр дүн, үр ашгийг сайжруулахад эмч, мэргэжилтэн та бүхэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг урьж байна. 

Ажлын хамрах хүрээ

Ажлын даалгаварт заасан тусламж, үйлчилгээний чиглэлээр  нэхэмжлэлд шалгуурын дагуу эмнэлзүйн хяналт  болон  эмнэл зүйн аудит  хийнэ.

Мэргэжил:

Дотрын анагаах судлал, /бөөр судлал, зүрх судлал, уушги судлал, хоол боловсруулах тогтолцоо судлал, дотоод шүүрэл судлал, цус судлал, үе  мөч судлал /  гэмтэл согог судлал,  мэс засал судлал, мэдрэл судлал, эх барих, эмэгтэйчүүд судлал, нүд судлал, сэтгэцийн эрүүл мэнд судлал, хүүхэд судлал, дүрс оношилгоо судлал,  хавдар судлал, чих, хамар, хоолой судлал,  эрчимт эмчилгээ судлал,  яаралтай тусламж судлал, мэдээгүйжүүлэх эмчилгээ судлал, монголын уламжлалт анагаах ухаан судлал, сэргээн засах судлалын аль нэг мэргэжлийг эзэмшсэн хүний их эмч байх;

Шинжээчид тавигдах шаардлага:

Тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн байх;

Туршлага:

1. Эмнэл зүйн практик дээр 5-аас доошгүй жил ажилласан, эмнэлзүйн  үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага туршлагатай байх;

      2. Хууль эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, цахим орчинд ажиллах чадвартай байх;

      3. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой байх;  

      Ур чадвар:

Uptodate цахим платформыг ашиглаж чаддаг байх;

Монгол улсын болон олон улсын эмнэлзүйн удирдамжийг ашигладаг байх;

Ашиг сонирхлоос ангид байх:

1.     Тухайн асуудалтай хамааралтай эрүүл мэндийн байгууллагад ажилладаггүй байх;

2.     Эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгал хариуцсан эмчээр ажилладаггүй байх; 

3.     Эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;.

4.     Эрүүл мэндийн байгууллагын хувьцааны хувь эзэмшдэггүй байх;

5.     Эрүүл мэндийн байгууллагын өмчлөгчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх;

6.     Эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн биш байх;

 

Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг:

 Сонгон шалгаруулалтад оролцогч нь тавигдах шаардлагагыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд;

1.   Төрийн албан хаагчийн анкет (CV);

2.    Мэргэжлийн диплом,  мэргэшлийн болон зэргийн  үнэмлэхийн хуулбар;

3.    Иргэний үнэмлэхийн хуулбар);

4. Ашиг сонирхлын  болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаар ажиллаж буй албан байгууллагын тодорхойлолт;

5. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг лавлагаа (Е- mongolia)

Сонгон шалгаруулалтын үнэлэх хэлбэр:

Нэр  дэвшигчийн  боловсрол,  мэргэжил  дээшлүүлсэн  байдал,  туршлагын  анкет, ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан үнэлнэ.

          Баримт бичиг ирүүлэх хугацаа: 

         2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 16:00 цагаас өмнө Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын 8 давхрын 802 тоот  буюу Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Хяналтын зохицуулалт, чанарын үнэлгээний хэлтэст дугтуйлж ирүүлнэ үү:

           Хаяг: Чингисийн өргөн чөлөө, Хан Уул дүүрэг, 20-р хороо, УБ хот-17032, Монгол улс.

 Сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг   70101178,  99058153 утсаар лавлана уу.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР