Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны ээлжит хуралдаанаар ЭМД-ын сангаас үзүүлэх тусламж, үйлчилгээний жагсаалт төлбөрийн хэмжээ болон холбогдох журмуудыг шинэчлэн баталсан.
Энэхүү шинэчлэлийг төрийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллага болон олон нийтэд сурталчилан таниулах ажлыг ЭМДЕГ-аас тогтмол зохион байгуулан ажиллаж байна.
