ЭМДЕГ-ын удирдлагын баг долоо хоног бүрийн даваа гарагт газрын шуурхай хурлаа хийж өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, алдаа, оноог хэлэлцэхээс гадна шинэ долоо хоногт хийх ажлын төлөвлөгөөг ярилцдаг.
Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, нийт газар хэлтсүүдийн өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлын үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, өгч байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 21 аймаг, 2 дүүрэгт даатгалын нэгжтэй бөгөөд долоо хоног тутмын шуурхай хурлаар орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны тайланг сонсдог. Өнөөдөр Булган аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн М.Ууганболор, Дундговь аймаг дахь ЭМДХ-ийн дарга Л.долгорсүрэн нар мэдээлэл, танилцуулга хийлээ.
Таны шинэ долоо хоногийн ажилд амжилт хүсье.