Хайх

Санал болгох түлхүүр үг:

Дэлхийн банкны зөвлөх Сара Бэйлс ЭМДЕГ-т ажиллаж эхэллээ

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих, иргэн даатгуулагчид санхүүгийн эрсэлгүй тусламж, үйлчилгээ авах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээс гадна стратегийн худалдан авагчийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд Дэлхийн банктай тууштай хамтран ажилладаг.
 
 
Үүнтэй холбоотойгоор Дэлхийн банкны зөвлөх Сара Бэйлс энэ 7 хоногт ЭМДЕГ-т ажиллаж байна. Энэ үеэр тэрбээр Дэлхийн банкнаас баримталж буй зөвлөмжийн хүрээнд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцэхээс гадна стратегийн худалдан авалтын тогтолцооны үр дүн, эрүүл мэндийн даатгалын санхүүжилт болоод ОХБ-ын тарифыг хэрхэн тооцож санхүүжүүлж байгаа талаарх мэдээллүүдтэй танилцаж, санал солилцох юм.