Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМД-тай холбоотой мэдээллийг нээлттэй байршуулж байгаа эсэхд хяналт тавьж ажиллаж байна

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч иргэдийг мэдээллээр хангах, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор 2023 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн нийслэлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад ажиллаж, шаардлагатай мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхд хяналт тавьж, иргэдийн даатгалын талаарх мэдлэг ойлголтын түвшинг үнэлж, зарим нэг ЭМД-ын төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.

Эхлээд бид Хавдар судлалын үндэсий төвд ажиллалаа. Тус эмнэлэг нь даатгуулагч иргэдийн хамгийн их асууж тодруулдаг ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээний шинэчлэгдсэн мэдээллийг дутуу байршуулсан, шимтгэлээ хэрхэн яаж шалгах, дутуу төлөлттэй жил, саруудаа цахимаар төлөх зааварчилгаа, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээний нэр төрөл үнийн мэдээллийг байршуулаагүй байсан.

Энэ хүрээнд ХСҮТ-ийн даатгалын албаныхантай хамтран ЭМД-ын нээлттэй ил тод байх мэдээллийг иргэдийн олноор төвлөрдөг цахим бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхим, мэдээллийн самбар, дэлгэцэнд цахим болон цаасан хэлбэрээр байршуулж, мэргэжил арга зүйгээр хангалаа.

 
Цаашид ЭМДЕГ-аас гэрээ бүхий лавлагаа шатлалын ЭМБ, Анхан шатны ЭМБ, Эмийн сангуудад чиглэл хүргүүлж, иргэдэд зориулсан мэдээллийг ил тод байршуулж, үр дүнг тооцож, гэрээний үүргээ биелүүлж ажиллахыг анхааруулж байна.
 
 
Ойрын өдрүүдэд зайлшгүй байршуулах мэдээллийн эхийг доорх холбоосоор орж татаж авах буюу хэвлэж ашиглах боломжтой.
👇👇👇