Байгууллагын нэр: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Нэгжийн нэр: Олон нийттэй харилцах хэлтэс
Албан тушаал: Олон нийттэй харилцах ажилтан
Чиг үүрэг: Эрүүл мэндийн даатгалын болон холбогдох хууль тогтоомж, салбарын болон байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, зөвлөгөө өгөх үйлчилгээг тусгай утсаар, биеэр болон цахимаар эрүүл мэндийн байгууллагууд, иргэд-даатгуулагчдад үзүүлэх, бусад мэдээлэл, үйлчилгээний арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, шаардлагатай мэдээ, судалгааг гаргах:
Тавигдах болзол, шаардлага: Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, дараах мэргэжлийг эзэмшсэн байх:
- Олон нийттэй харилцах ажил /041402/;
- Анагаах ухаан /0912, 0918/;
- Эрх зүй /042/;
- Менежмент ба удирдахуй /041301-041303/;
- Маркетинг, зар сурталчилгаа /0414/.
- Мэдээлэл зүй, эрүүл мэндийн /524400/
Туршлага: Төрийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
Материал хүлээн авах:
Хугацаа: Ажлын 5 хоног, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цаг хүртэл Хүлээн авах хаяг: Ажлын байрны жагсаалтад оруулсан тухайн байгууллагын цахим шуудан: info@emd.gov.mn Холбоо барих утас: 70101127, 99978061 дугаарын утсаар холбогдох.