Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт Эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний хэлэлцээр хийх уулзалт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Дээрх арга хэмжээнд лавлагаа шатлал, нийслэл дүүргийн эмнэлгүүд, амаржих газар, яаралтай түргэн тусламжийн төв, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, Уламжлалт анагаах ухааны төвүүдийн удирдлага, холбогдох албаныхан танхимаар болон цахимаар хамрагдсан.
Энэ 7 хоногт буюу 2024 оны 01 сарын 17,18-ны өдрүүдэд хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудаас тусламж, үйлчилгээ худалдан авахад баримтлах бодлого, чиглэл, цаашид анхаарах асуудлаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж арга зүйгээр хангалаа.