Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай хэлцэл хийх ажлыг зохион байгууллаа

post-title

ЭМДЕГ-ын Худалдан авалт гэрээлэлтийн газар, Бодлого төлөвлөлтийн газар хамтран Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны батлагдсан төсвийн хүрээнд худалдан авах тусламж, үйлчилгээний тоо хэмжээний асуудлаар гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай хэлцэл хийх ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд 01 дүгээр сарын 19-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв 2024 оны гэрээний гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн  хүрэх түвшин, иргэн даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээний тоо хэмжээгээ танилцуулж, ЭМДЕГ-аас тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэх, төвлөрлийг сааруулах чиглэлээр санал өгч ажиллалаа.Цаашид хуваарийн дагуу гэрээт эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээний хэлцэл хийнэ.