Хайх

Санал болгох түлхүүр үг:

Мэдээллийг ил тод байршуулж, агуулгыг сурталчлан таниулж байна

post-title

ЭМДЕГ нь даатгуулагч иргэдийн мэдэх эрхийг хангах хүрээнд ЭМД-тай холбоотой мэдээ мэдээллийг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор цаг үеийн мэдээллүүдийг шуурхай мэдээллэх, байршуулах, түгээх ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Энэ удаа ЭМДХ-ээр дамжуулан орон нутгийн лавлагаа шатлал, анхан шат, эмийн сан зэрэг ЭМБ-аар үйлчлүүлэх үед даатгуулагчийн эрх, ЭМБ-ын үүргийг сануулсан, даатгуулагчийн эрхийг зөрсөн тохиолдолд хаана хандаж, шийдвэрлүүлэх талаарх мэдээллийн хуудсыг иргэдийн нүдэнд ил тод байршуулж, сурталчилж ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн нэгжүүд дээрх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар цувралаар хүргэж байна 

Өмнөговь ЭМДХ

Тус аймаг нь гэрээ бүхий  лавлагаа шатлалын 6 эмнэлэг, 17 анхан шат, 38 эмийн сан нийт 61 эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн самбар, цахим хуудсанд   4-н төрлийн мэдээллийг байршуулж, тухайн эрүүл мэндийн байгууллагын хөтөч, цахим үйлчилгээний ажилтнуудад и-баримт апплейкшн ашиглан эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх заавар, амбулаториор эрүүл мэндийн даатгалаар хийгдэх оношилгоо шинжилгээний жагсаалтын тараах материалыг түгээж ажиллалаа.

Архангай ЭМДХ

ЭМДЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу Архангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтэсээс тус аймгийн гэрээ бүхий 64 эрүүл мэндийн байгууллагад сурталчилгааны материалыг  байршуулж, иргэдэд хэрхэн тайлбарлаж ажиллах талаар арга зүйгээр хангалаа. 

Сүхбаатар ЭМДХ

Тус хэлтэс нь  Сүхбаатар аймагт тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулан ажиллаж буй 45 эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, мэдээллийн самбар болоод иргэдэд ил тод харагдахуйц хэсгүүдэд дээрх сурталчилгааны материалуудыг байршуулж, даатгуулагч иргэдэд мэдээлэл өглөө. 

Налайх ЭМДХ

Налайх дүүргийн ЭМД-ын хэлтсээс гэрээ бүхий 3 лавлагаа шатлалын, 4 өрхийн эмнэлэг , 11 эмийн сангийн  мэдээ, мэдээллийн самбарт  сургалт, сурталчилгааны материалыг байршуулж, гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу иргэдэд ЭМД-тай холбоотой мэдээллийг дэлгэрэнгүй өгч байх талаар зөвлөлөө.