Засгийн газрын 2023 оны 419 дүгээр тогтоолын хүрээнд эрүүл мэндийн салбарт процессын дахин шинэчлэлийн хийгдэж байна. Процессын дахин инженерчлэл хийснээр байгууллагын чадамж, бүтээмж, төрийн үйлчилгээний чанар, иргэд болон төрийн албан хаагчдын сэтгэл ханамж сайжрах юм.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ажлын хэсэг өнөөдөр ЭМДЕГ-т ажиллалаа.
Ажлын хэсэг эрүүл мэндийн салбарт хийгдэж буй процессын дахин инженерчлэлийн хүрээнд хийгдэх шинэчлэлийг танилцуулахаас гадна ЭМДЕГ-ын газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй хүрч байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийлээ.
Мөн энэ үеэр ЭМД-ын төрийн бүх үйлчилгээг үзүүлдэг “Хэрэглэгчтэй харилцах төв”-д ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, 1800-1363 лавлах утсанд холбогдож буй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаатай газар дээр нь танилцлаа.
Тус төв нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 дугаарын лавлах утсаар өгөхөөс гадна ЭМД-тай холбоотой төрийн 20 гаруй үйл чилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлж, холбогдох асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.