Хайх

Санал болгох түлхүүр үг:

Цахим хөгжүүлэгч байгууллага, ЭМДЕГ-ын нийт албан хаагчид, Нийслэлийн хувийн хэвшлийн ЭМБ-уудад сургалт зохион байгууллаа

post-title

ЭМДҮЗ-ийн 2023 оны “Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах” 8 дугаар тогтоол болон 2023 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 6 дугаар тогтоолууд шинэчлэгдлээ.

 Үүнтэй холбогдуулан тогтоолын өөрчлөлт шинэчлэлийг танилцуулах зорилгоор үе шаттай сургалтуудыг танхимаар болон цахимаар зохион байгуулж байна.

 

Өнөөдөр ЭМДЕГ-ын албан хаагчид, цахим хөгжүүлэгч байгууллагууд, орон нутаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид, улсын болон нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын даатгал хариуцсан эмч, бүртгэл мэдээллийн ажилтнууд хамрагдлаа.

 

 

Маргааш буюу 4-р сарын 2-ны өдөр Дүүргийн эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Аймаг,сумын нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын даатгал  хариуцсан эмч, бүртгэл мэдээллийн ажилтан, сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, сум тосгоны эрүүл мэндийн төвүүдэд сургалт зохион байгуулна.