Хайх

Санал болгох түлхүүр үг:

:Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай танилцлаа

post-title

 
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл, хэрэгжилт үр дүнд судалгаа хийхээр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс Эрүүл мэндийн санхүүжилт, засаглал хариуцсан баг Монгол улсад ажиллаж байна.
 
Энэ хүрээнд ДЭМБ-ын НДББ-ийн Эрүүл мэндийн санхүүжилт ба засаглал хариуцсан мэргэжилтэн Фахди Дкими- ээр ахлуулсан мэргэжилтнүүд ЭМДЕГ-т 2 дахь удаагаа ирж ажиллалаа.
 
Судалгааны чиглэлээр танилцсан, цуглуулсан мэдээлэл дээр ажиллах, нэгтгэх, цаашдын чиглэлийг тодорхойлох асуудлаар ЭМДЕГ-ын удирдлага, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд, Азийн хөгжлийн банкны зөвлөхүүдтэй уулзлаа.
 
Уулзалтаар ЭМД-ийн сангийн төсөв болон эрүүл мэндийн байгууллагуудаас ирүүлж буй нэхэмжлэлийн хяналт түүний шалгуур үзүүлэлтүүдтэй танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.