Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх сургалтыг төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Өргөө амаржих болон Хүрээ амаржих газруудад ЭМДҮЗ-ийн тогтоолд орсон өөрчлөлтүүдийг танилцуулах сургалтыг танхимаар зохион байгуулж, 130 гаруй эмч, сувилагч, удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө.
Сургалтад ЭМДЕГ-ын БТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Булгантамир, мэргэжилтэн С.Сувдмаа, Э.Ууганцэцэг нар оролцож, амбулаторын цогц тусламж, үйлчилгээний багц, цахим системийн битүүмж болон тогтоолын шинэчлэлтэй холбоотой эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.