Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутгийн иргэдэд ЭМД-ын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

📌 Хэнтий аймаг

 

Хэнтий аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс тус аймагт хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, ач холбогдлыг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. 

Энэ үеэр иргэдийн шимтгэл төлөлтийг газар дээр нь шалгаж, төлүүлэхээс гадна ЭМДҮЗ-ийн шинээр болон шинэчлэн баталсан тогтоолын хүрээнд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэгүүдээс хэрхэн авах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. 

 

📌 Архангай аймаг 

 

Тус аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс оюутан, залуусыг эрүүл мэндийн даатгалд   хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор тус аймаг дахь МИБИС-ийн салбар сургууль болон Гурван тамир коллеж, Архангай МСҮТ, Булган МСҮТ-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын шинэчлэл талаар танилцуулж, оюутан залуусыг эрүүл мэндийн даатгалд хамруулах үйл ажиллагааг хэрхэн эрчимжүүлж, хамтран ажиллах талаар санал солилцсон юм.  

 

📌 Дархан-Уул аймаг 

 

Дархан-Ууул аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс оюутан, залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчилан таниулах, мэдээлэл зөвлөгөө өгөх зорилгоор тус аймаг дахь АШУҮИС-д ажиллалаа. 

Энэ үеэр оюутан, залуусын эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг газар дээр шалгаж, төлүүлэх, өөрийн болон бусдыг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хялбархан, шалгаж хамгийн хурданаар хэрхэн төлөх талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.