ЭМДҮЗ-ийн тогтоолын шинэчлэлийн танилцуулах, хэрэгжүүлэх явцад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч нэгдсэн нэг ойлголтод хүрэх сургалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас үе шаттайгаар зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2024 оны 05, 06 дугаар тогтоолуудыг танилцуулах сургалтыг Хавдар судлалын үндэсний төвд зохион байгууллаа.
Сургалтад ЭМДЕГ-ын БТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор оролцож, тогтоолын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн голлох өөрчлөлтүүдийг танилцуулж, цахим систем орсон өөрчлөлтүүдийг хэрхэн зохицуулах болон хорт хавдрын хими, бай эмчилгээнд орсон өөрчлөлтүүдийн талаар эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.