Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭМДЕГ-ын удирдлагууд даваа гарагийн шуурхай хурлаа хийлээ

post-title

ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн газар, хэлтсийн удирдлагууд долоо хоног бүрийн даваа гарагт газрын шуурхай хурлаа хийж өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, алдаа, оноог хэлэлцэхээс гадна шинэ долоо хоногт хийх ажлын төлөвлөгөөг ярилцдаг.
Хурлаар 3 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хэрхэн хангах, гол шинэчлэл, өөрчлөлтүүд болон газар, хэлтсүүд тус бүр өөрсдийн оролцоог зөв зохион байгуулах талаар хэлэлцэж, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн нэгжийн удирдлагуудад холбогдох үүрэг, даалгаврыг өглөө.
ЭМДЕГ төвийн 10 газар, хэлтэс болон орон нутаг дахь 23 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Шуурхай хурлаар бүх газар, хэлтсүүд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа болон энэ долоо хоногт хийж, гүйцэтгэх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулж газрын даргаас үүрэг, чиглэл авлаа.
Даатгуулагч-иргэн таны энэ долоо хоногийн ажил үйлсэд амжилт хүсье 😊