Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

УИХ-аас 2024 оны Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор иргэдэд эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох, анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.

Энэхүү өдөрлөгт ЭМДЕГ-ын албан хаагчид оролцож иргэдийн шимтгэл төлөлтийн мэдээллийг нь газар дээр нь шалгаж, хамгийн хурднаар буюу цахимаар төлөх боломжуудыг танилцуулахаас гадна хөнгөлөлттэй эмийн жагсаалт, "Новартис эмийн хүртээмжийг сайжруулах" хөтөлбөрийн хүрээнд 100 хувь үнэ төлбөргүй олгож байгаа нэн шаардлагатай эмийн жагсаалтыг танилцууллаа.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцаж байгаа тусламж үйлчилгээний тариф, хамтын төлбөрийн хувь хэмжээ болон сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээнд хэрхэн хамрагдах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өглөө.