Хайх

Санал болгох түлхүүр үг:

Олон нийтийн харилцааны онцлог сэдэвт сургалт боллоо

post-title

 
ЭМДЕГ-аас албан хаагчдын мэдлэг чадвар, мэргэжил аргазүй, харилцаа хандлага зэрэг бүх талын мэдлэг чадварыг сайжруулах, туршлага солилцох сургалтыг 14 хоног тутмын Лхагва гараг бүр танхимаар болон цахимаар зохион байгуулдаг.

ОНХХ-ээс зохион байгуулсан өнөөдрийн сургалтад ШУТИС-ийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Я.Төгөлдөр "Төрийн байгууллагын нэр хүнд ба олон нийтийн харилцааны онцлог" сэдвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлахад олон нийттэй харилцах хэлтсийн үүрэг оролцоо хэрхэн нөлөөлдөг талаар сонирхолтой мэдээллүүдийг өглөө.

Мөн энэ үеэр БТГ-ын ахлах мэргэжилтэн Б.Янжиндолгор Филиппин улсад албан томилолтоор ажилласан туршлагаасаа хуваалцаж, азийн өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжүүлж буй эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар танилцуулсан юм.

Өнөөдрийн сургалтад ЭМДЕГ-ын төвийн болон орон нутгийн 100 гаруй албан хаагчид танхимаар болон цахимаар оролцлоо.