ЭМДЕГ-ын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шуурхай шийдвэр гарган ажилладаг.
Өнөөдрийн хуралдааныг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, ЭМДҮЗ-ийн шинэчлэн баталсан тогтоолын хэрэгжилтийн хангах хүрээнд хийгдэх шаардлагатай ажлуудын төлөвлөгөөний хэрэгжилтийн хувь, хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлантай танилцлаа.
Үргэлжлүүлэн ЭМД-ын сангийн 2022, 2023 оны статистик мэдээ, эмхтгэл боловсруулах ажлын гүйцэтгэл, ЭМД-ын сангаас санхүүжүүлэх оношилгоо, шинжилгээний жагсаалт батлах тухай тушаалын төсөл болон Эмийн үнийн хөнгөлөлтийн жагсаалт, журмыг шинэчлэн батлуулах тогтоолын төсөлтэй танилцаад хэрхэн сайжруулах талаар хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.