Ерөнхий зүйл:
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тогтолцоог үр дүнтэй, үр ашигтай болгох зорилтын хүрээнд тусламж үйлчилгээний чанар болон төлбөрт олон улсын эмнэл зүйн удирдамжид суурилсан шалгуурын дагуу чанарын хяналт, үнэлгээ хийх замаар эмнэл зүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж үйлчилгээг худалдан авагч байгууллага билээ.
Чанарын хяналт, үнэлгээний нэг арга нь эмнэлзүйн аудит хийх бөгөөд мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд эмнэлзүйн үйл явцыг удирдамжид суурилан үнэлгээ хийж, дүгнэлт өгөх үйл явцыг хамруулдаг. Мөн сар бүрийн нэхэмжилсэн тохиолдлуудад шалгуурын дагуу нарийвчилсан хяналтыг хэрэгжүүлдэг.
Иймд эмнэлзүйн аудит, эмнэлзүйн хяналт хийх, эрүүл мэндийн салбарын чанар, үр дүн, үр ашгийг сайжруулахад эмч, мэргэжилтэн та бүхэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг урьж байна.
Ажлын даалгаварт заасан тусламж, үйлчилгээний чиглэлээр нэхэмжлэлд шалгуурын дагуу эмнэлзүйн хяналт болон эмнэл зүйн аудит хийнэ.
Шинжээчид тавигдах шаардлага:
Тухайн мэргэжлээр нарийн мэргэжил эзэмшсэн байх;
Мэргэжил:
Дотрын анагаах ухаан (бөөр, зүрх судас, уушги, хоол боловсруулах тогтолцоо, дотоод шүүрэл, үе мөч, цусны өвчин), арьсны өвчин, халдварт өвчин судлал, гэмтэл согог судлал, мэс засал, мэдрэл, эх барих, эмэгтэйчүүд, нүд, чих, хамар, хоолой, сэтгэц, хүүхэд, дүрс оношилгоо, хавдар, хөнгөвчлөх, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, монголын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах судлалын аль нэг мэргэжлийг эзэмшсэн хүний их эмч байх;
Туршлага:
Эмнэл зүйн практик дээр 5-аас доошгүй жил ажилласан, эмнэлзүйн үнэлгээ дүгнэлт өгөх ажлын дадлага туршлагатай байх;
Ур чадвар:
1. Монгол улсын болон олон улсын эмнэлзүйн удирдамжийг ашигладаг байх;
2. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой байх;
3. Uptodate цахим платформыг ашиглаж чаддаг байх;
4. Хууль эрх зүйн мэдлэгтэй, бичиг баримт боловсруулах, цахим орчинд ажиллах чадвартай байх;
Ашиг сонирхлоос ангид байх:
1. Эрүүл мэндийн байгууллагад удирдах албан тушаал хашдаггүй байх;.
2. Эрүүл мэндийн байгууллагын хувьцааны хувь эзэмшдэггүй байх;
3. Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга, гишүүн биш байх;
4. Эрүүл мэндийн байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн биш байх ;
5. Эрүүл мэндийн байгууллагын өмчлөгчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх; (Эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн даатгал хариуцсан эмчээр ажилладаггүй байх)
Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүрдүүлэх баримт бичиг:
Сонгон шалгаруулалтад оролцогч нь тавигдах шаардлагыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд;
1. Төрийн албан хаагчийн анкет (CV);
2. Мэргэжлийн диплом, мэргэшлийн болон зэргийн үнэмлэхийн хуулбар;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Ашиг сонирхлын болон ёс зүйн зөрчилд холбогдоогүй талаар ажиллаж буй албан байгууллагын тодорхойлолт, ажил эрхэлдэггүй бол хамааралгүй;
5. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг лавлагаа (Е- mongolia)
Сонгон шалгаруулалтын үнэлэх хэлбэр:
Ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан дагуу үнэлнэ.
Баримт бичиг ирүүлэх хугацаа:
2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ны 16:00 цагаас өмнө Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газрын 8 давхрын 802 тоот буюу Тусламж үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын Хяналтын зохицуулалт, чанарын үнэлгээний хэлтэст дугтуйлж ирүүлнэ үү.
Хаяг: Чингисийн өргөн чөлөө, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, УБ хот-17032, Монгол улс.
Сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг 70101178, 88033582 утсаар лавлана уу.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР