Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭМД-тай холбоотой мэдээллийг ил тод байршуулж, иргэдийг мэдээллээр хангахыг уриалж байна

post-title

ЭМДЕГ-ын ХАГГ, ОНХХ  хамтран 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нийслэлийн 6 дүүргийн төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, “Амгалан” амаржих газар, БЗД-ийн Эрүүл мэндийн төв, “Энэрэл” эмнэлэг,  "Өргөө" амаржих газар, "Хүрээ" амаржих газар, АШУҮИС-ийн нэгдсэн эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг зэрэг 50 гаруй эрүүл мэндийн байгууллагад ажиллаж, ЭМД-тай холбоотой мэдээ мэдээллийг ил тод байршуулсан эсэх шаардлагатай мэдээлллийг иргэн даатгуулагчид өгч буй зэрэгт хяналт үнэлгээ хийн даатгал хариуцсан эмч, цахим бүртгэлийн ажилтнуудад арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэ үеэр нэг цэгийн үйлчилгээний цонх, мэдээллийн самбар, цахилгаан шат, хүлээлгийн танхим зэрэг иргэд олноор төвлөрдөг байршилд ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, цахимаар төлөх алхам, имонголиа платформоос ЭМД-тай холбоотой төрийн үйлчилгээг хэрхэн авах, иргэнээс илүү төлбөр авсан тохиолдолд хаана хандах зэрэг ЭМД-тай холбоотой 10 гаруй төрлийн хэвлэмэл материалыг байршуулж, даатгуулагчийг мэдээллээр хангаж ажиллалаа. 

Цаашид гэрээт эрүүл мэндийн байгууллагуудаар хуваарийн дагуу явж, ЭМД-тай холбоотой мэдээлэл иргэдэд хүрч байгаа эсэхэд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллана. Иймд хэвлэмэл материал хүлээж аваагүй ЭМБ байвал ЭМДЕГ-т холбогдож, мэдээлэл аваарай. Мөн байгууллагынхаа цахим хуудсанд байршуулах мэдээллийг чанартай форматаар ашиглахыг хүсвэл ЭМДЕГ-ын www.emd.gov.mn сайтын зөвлөгөө хэсгээс татаж авч ашиглана уу.