ЭМДЕГ нь 21 аймаг, 2 дүүргийн ЭМДХ ээр дамжуулан орон нутгийн даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой төрийн үйлчилгээг үзүүлж ажилладаг.
![](http://emd.gov.mn/storage/posts/September2024/image171.png)
Энэ хүрээнд Дорноговь,Сэлэнгэ, Дархан-Уул, Дундговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж, ЭМБ-аар үйлчлүүлэх үед даатгуулагчид тулгардаг асуудлыг хэрхэн хаана хандаж шийдвэрлэх, даатгалаа төлсөн эсэхээ шалгах, төлөх, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг нийтлэг мэдээллийг ил тод байршуулж, иргэдийг мэдээллээр хангаж ажиллаж байна.
![](http://emd.gov.mn/storage/posts/September2024/image15.jpeg)