Оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих зорилгоор жилийн бүрийн 10-12 саруудад "Эерэг хандлага - Эрүүл оюутан" аяныг улс орон даяар өрнүүлдэг.
Аяны хүрээнд оюутан-залуусын амьдралын чанарыг дээшлүүлж, эрүүл мэндийн даатгалд хамруулан, "Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг"-т хамруулж, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг зохион байгуулдаг.
Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн оюун залууст эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулж, ЭМД-аа хялбархан шалгаж, хамгийн хурднаар хэрхэн төлөх болон бүх төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудад нүүдлийн эмнэлгийг байршуулж эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулах ажлыг зохион байгуулж эхэллээ.
Тиймээс оюутан залуус та бүхэн сургууль болон олон нийтийн зам талбайд зохион байгуулагдаж буй өдөрлөг арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндийн даатгалын үр шимийг хэрхэн хүртэж, ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээ хэрхэн хуваалцах боломжтой талаар зөвлөгөө мэдээлэл аваарай.