ЭМДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн хамт олон яг одоо харилцааны ур чадварын эртэч сургалтад хамрагдаж, номын дуу сонсож байна.
Олон нийттэй харилцах хэлтэс нь хэрэглэгчтэй харилцах, сургалт сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ЭМД-тай холбоотой мэдээ, мэдээллийг даатгуулагч-иргэдэд шуурхай хүргэн ажилладаг.
Мэдээллийн ажилтнууд маань өдөр тутамдаа 800-1000, долоо хоногт 4000-6000 хүнд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажилладаг бөгөөд даатгуулагчдынхаа тулгарсан асуудал, бэрхшээлийг түргэн, шуурхай шийдвэрлэхэд бүх сэтгэл, зүрхээ зориулан ажилладаг. Энэ ч утгаараа харилцааны чадвараа улам бүр сайжруулах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, сөрөг харилцааг зөв зохицуулж сурах зэрэг сэдвүүдийн хүрээнд баг, хамт олноороо эртэч уулзалт хийж, суралцсаар байна.
Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье