Хайх

Санал болгох түлхүүр үг:

Гэрээт анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын анхааралд

post-title

Тус газар нь эрүүл мэндийн байгууллагуудтай хийх 2025 оны гэрээ болон 2025 онд зохион байгуулагдах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах нэгдсэн сонгон шалгаруулалтын бэлтгэлийг хангах зорилгоор гэрээт анхан болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөц, тоног төхөөрөмж, барилга байгууламж, ор, тасаг нэгжийн нарийвчилсан мэдээллийг цуглуулах бэлтгэл ажлыг хангаад байна.

Иймд та бүхэн selection.1818.mn системд урд нь бүртгүүлсэн эрхээр нэвтэрч,"Нөөцийн судалгаа" цэсээр орж байгууллагынхаа мэдээллийг үнэн зөв бүртгэнэ үү.

"Нөөцийн судалгаа" цэс 2024 оны 11 сарын 25-ны өдрөөс идэвхжиж, 2024оны 12 сарын 25-ныг хүртэлх хугацаанд мэдээллийг цуглуулах бөгөөд энэ хугацаанд та бүхэн мэдээллээ засварлах, дахин оруулах боломжтой болно.