Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага хооронд 2024 онд байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэхэд шаардлагатай материалуудыг заасан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:
1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ өдрийн дотор харьяа Эрүүл мэндийн даатгалын хэлтэст;
2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага 2024 ОНЫ 12 ДУГААР САРЫН 17-НЫ өдрийн дотор Lavlagaa2024emd@gmail.com цахим хаягт PDF болон EXCEL форматаар холбогдох материалыг тус тус ирүүлсэн байна;
Гэрээ дүгнүүлэхэд бүрдүүлж, ирүүлэх материалын жагсаалт:
1. Мэс засал, төрөх, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудын хувьд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 2.4.12. “мэс засал, төрөх, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээнээс олсон орлогын тодорхой хувийг эмнэлгээс шалтгаалах халдвар (MRSA) илрүүлэхэд зарцуулах, энэ тухай тайланг худалдан авагчид гэрээ дүгнэхээс 1 сарын өмнө хүргүүлэх;” заалтын дагуу тайлан;
2. Гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийн биелэлт. (Жич: эндээс татаж авна уу.)
Жич:Заасан хугацаанд материал ирүүлээгүй болон шаардлага хангаагүй хүсэлтийг хүлээн авахгүй бөгөөд гэрээ дүгнэхгүй болохыг анхааруулья.