Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний зорилтыг ханган биелүүлж ажил хөдөлмөрөөрөө хамт олноо хошуучлан ажилласан “Тэргүүний нэгж, хамт олон”, “Шилдэг албан хаагчид”-аа шалгарууллаа.
2024 оны шилдэг газар, хэлтсээр:
Нэгдүгээр байранд Бодлого, төлөвлөлтийн газар
Хоёрдугаар байранд Мэдээллийн технологийн хэлтэс
Гуравдугаар байранд Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын хэлтэс
2024 оны орон нутаг дахь "Шилдэг хэлтэс"-ээр:
Нэгдүгээр байранд Хэнтий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
Хоёрдугаар байранд Сэлэнгэ аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
Гуравдугаар байранд Хөвсгөл аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
2024 оны шилдэг "Удирдагч"-аар:
Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Амаржаргал,
Дархан-Уул аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга А.Энхчимэг
2024 оны шилдэг албан хаагчидаар:
Тамгын газрын Хүний нөөц төлөвлөлт, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Гантуяа
Бодлого, төлөвлөлтийн газрын Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн мэргэжилтэн Б.Батхуяг
Худалдан авалт гэрээлэлтийн газрын Сонгон шалгаруулалт, гэрээлэлт, гэрээний хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Ч.Оргилтуяа
Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтийн газрын Хяналт зохицуулалт, чанарын үнэлгээний мэргэжилтэн Д.Мөнх-Эрдэнэ
Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний газрын Санхүүгийн хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Ж. Байгальмаа
Санхүү бүртгэлийн хэлтсийн Орлого хамрагдалтын гүйцэтгэл хариуцсан мэргэжилтэн С.Уртбаяр
Олон нийттэй харилцах хэлтсийн Хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Батнасан
Мэдээллийн технологийн хэлтсийн Нэвтрүүлэлт хариуцсан ажилтан Б.Мөнхбаатар
Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн Чанар төлбөрийн хяналтын мэргэжилтэн, хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ган-Эрдэнэ нар тодорлоо.
Шилдгээр шалгарсан нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.