Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмийн сангуудын анхааралд

post-title

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий 2024 оны гэрээний биелэлтийг дүгнүүлсэн эмийн сангууд 2025 онд Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээг байгуулна уу. Үүнд:

1. Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд харьяа орон нутгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст байгууллагын захирал, эмийн сангийн эрхлэгчийн хамт биечлэн ирж, гэрээг байгуулна;

2. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй гэрээ бүхий эмийн сангууд 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуусах хүртэл хугацаанд ЭМДЕГ-ын өөрийн байр, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын 202, 402 тоот өрөөнд байгууллагын захирал, эмийн сангийн эрхлэгчийн хамт биечлэн ирж, гэрээг байгуулна;

Мэдээлэл авах хаяг Улаанбаатар хот, Хан-уул дүүргийн 20-р хороо, Чингисийн   өргөн чөлөө, ЭМДЕГ-ын өөрийн байр

Холбогдох утасны дугаар: 70101699, 70101116, 70101153

Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй эмийн сангууд ЭНД ДАРЖ хуваарийн дагуу гэрээ байгуулах жагсаалттай танилцана уу.