Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутгийн даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчиллаа

post-title

ЭМДЕГ нь 21 аймаг 2 дүүрэгт хэлтэстэй бөгөөд эдгээр хэлтээр дамжуулан орон нутаг болон алслагдсан сум, дүүргийн даатгуулагч иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хэнтий, Завхан, Дорнод аймаг болон Багануур дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсүүд тухайн аймаг, дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад ЭМД-ын ач холбогдлыг сурталчлан таниулж, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Мөн гэрээ бүхий лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ЭМДҮЗ-ийн шинээр болон шинэчлэн баталсан /05, 06,10 11, 14/ тогтоолуудыг танилцуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгуулсан юм.

Энэ үеэр тогтоолын хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.