Хайх

Санал болгох түлхүүр үг:

Хамтарсан ажлын хэсэг Баянхонгорт ажиллаж байна

post-title

Төрийн албаны зөвлөлөөс яам, аймаг, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж байна.
 
Энэ үеэр Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Хүн эмнэлэг, эрүүл мэндийн төв, Хөдөө аж ахуйн тасаг зэрэг төрийн байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаа, ажиллах нөхцөлтэй газар дээр нь танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буйд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
 
Дээрх ажлын хэсэгт ЭМДЕГ-ын ОНХХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Батнасан ажиллаж байгаа бөгөөд ЭМД-ын тухай хууль тогоомж, ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоол, холбогдох журмыг танилцуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө.