Их Британийн элчин сайдын яам, Бизнес худалдааны яам, Эрүүл мэнд, халамжийн үнэлгээний төв /NICE/ болон Монгол Улсын Эрүүл мэндийн яам хамтран "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад технологийн үнэлгээг хэрэглэх нь" сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад ЭМДЕГ-ын удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн технологи хийх ач холбогдол , хэрхэн хэрэгжүүлэх, бодлогын шийдвэр гаргалтад хэрхэн ашиглах талаар мэдээлэл сонсож, олон улсад хэрэгжүүлсэн сайн туршлагуудтай танилцлаа.
