ЭМДЕГ нь 21 аймаг, 2 дүүрэгт хэлтэстэй бөгөөд эдгээр хэлтсээр дамжуулан орон нутаг болон алслагдсан сум, дүүргийн даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Дархан-Уул, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан хаагчид тухайн аймагт үйл ажиллагаа явуулж буй гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх сургалтыг зохион байгууллаа.

Мөн аймгийн төрийн байгууллагын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалаа ашиглан аливаа эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлээ хэрхэн хуваалцах, эрүүл мэндийн даатгалд хамрагдахын давуу тал, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр үзүүлэх тусламж, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

