Хайх

Санал болгох түлхүүр үг:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын долоо хоногийн шуурхай хурал боллоо

post-title

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагын зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт газрын шуурхай хурлаа хийж өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, алдаа, оноог хэлэлцээд, шинэ долоо хоногт хийх ажлын төлөвлөгөөг ярилцдаг.
Хурлыг ЭМДЕГ-ын дарга С.Энхболд удирдан явуулж, ЭМДҮЗ-ийн шинээр болон шинэчлэн баталсан тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж байгаа төлөвлөгөөт ажлууд, цахим системийн өөрчлөлт тэдгээрийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлуудын үр дүнтэй танилцлаа.
 
 
Үргэлжлүүлэн хөнгөлөлттэй үнээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, санхжүүжилт болон эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.