Хайх

Санал болгох түлхүүр үг:

Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллаж байна.

post-title

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр ЭМДЕГ-т ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн зэрэг холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд танилцуулж, холбогдох газар, хэлтсийн дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний асуултад хариулт өгч, эрүүл мэндийн даатгалын орлого, нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж байна.