Хайх

Санал болгох түлхүүр үг:

Орон нутгийн хэлтсийн албан хаагчид гэрээт байгууллагууддаа мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө

post-title

 
ТӨВ АЙМАГ
Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гэрээ бүхий Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдэд 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулахаас гадна тус сумын иргэд болон ЗДТГ-ын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, шимтгэлийн хувь хэмжээ, хэрхэн төлөх талаар мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.
ХОВД АЙМАГ
Ховд аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төвийн 70 гаруй эмч, мэргэжилтнүүдэд ЭМДҮЗ-ийн 2025 онд шинээр болон шинэчлэн баталсан тогтоолуудыг танилцуулах, мэдээлэл өгөх сургалтын зохион байгуулж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар санал солилцож, тогтоолтой холбоотой ойлголтын зөрүүгээ арилгаж нэгдсэн нэг ойлголтод хүрсэн үр дүнтэй сургалт боллоо.