Өнөөдрийн ЭМДЕГ-ын Удирдлагуудын шуурхай хурлаар газар, хэлтсүүд өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, үр дүн, ЭМДҮЗ-ийн тогтоолуудын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж байгаа төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцлоо. Энэ үеэр дарга С.Энхболд яаралтай ажлуудыг эрчимжүүлэх, ажил сайжруулах чиглэлээр арга хэмжээ, хийх ажлыг төлөвлөж, үүрэг чиглэл өгөв.

Шуурхай хуралд төв болон орон нутгийн 20 гаруй удирдах албан тушаалтан танхимаар болон цахимаар оролцлоо.

Та бүхний шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.