Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Журам, төлбөрийн хэмжээ батлах тухай 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 тогтоолын 3.1-т “Даатгуулагчид хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны тусламж, үйлчилгээ үзүүлэх чадамж бүхий эрүүл мэндийн байгууллагыг сонгох, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;”-т заасныг үндэслэн, чадамж бүхий гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага (Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Клиник)-аас сонгож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Иймд Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх хүсэлтэй гэрээт эрүүл мэндийн байгууллагууд шалгуурын дагуу өөрийн үнэлгээг хийж, холбогдох материалыг бүрдүүлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт хаяглан Info@emd.gov.mn хаягаар 2025 оны 06 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү.
Жич: Эрүүл мэндийн байгууллага нь албан хүсэлтэд ирүүлсэн мэдээллийн үнэн бодитой, бүрэн байдлыг хариуцах ба буруу ташаа, дутуу мэдээллээс үүдсэн асуудлыг манай газар хариуцахгүй болно.
Бүрдүүлэн материалын жагсаалт:
1. 1. Албан хүсэлт
2. 2. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эрүүл мэндийн байгууллагын хүсэлт ирүүлэх маягтыгэнд дарж татаж авна уу.
3. 3. Хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх эрүүл мэндийн байгууллагын чадамжийг үнэлэх шалгуур (энд дарж татаж авна уу)