Хайх

Санал болгох түлхүүр үг:

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

post-title

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.9.10-д заасны дагуу “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн боловсруулсан тогтоолын төсөлд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу санал авч байна.

Та бүхэн саналаа тус байгууллагын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын цахим хаяг /songon_shalgaruulalt@emd.gov.mn/-аар саналаа 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25ы дотор ирүүлнэ үү.

Тогтоолын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

ЭМДҮЗ-ийн 2022 оны 02 дугаар тогтоолыг шинэчлэх тухай

Санал авах хүснэгт