Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар eDaatgal аппликейшн 2.0 хувилбарыг шинэчлэн гаргасан. Шинэчлэн гаргасан eDaatgal аппликейшний онцлогт:
ЭМДЕГ-ын цаг үеийн болж буй үйл явдлуудын мэдээ, мэдээллийг харах;
Эх хүүхдийн дэвтрийг хянах;
ЭМД-ын шимтгэл төлсөн тухай мэдээлэл, шимтгэл төлөх;
ЭМД-аас хөнгөлөлт авсан тусламж, үйлчилгээний түүхийг харах, хянах;
ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт, хаяг байршил, эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх тусламж үйлчилгээ, хөнгөлөлтийн хувь хэмжээг харах;
Хөнгөлөлттэй эм авч болох эмийн сангуудын хаяг, байршил, хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалт, эмийн хөнгөлөлт, эмийн үнийг тооцоолох;
ЭМД-тай холбоотой түгээмэл асуулт хариулт авах;
Та App store болон Play store-оос eDaatgal аппликейшнийг татан авч эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээллийг цаг алдалгүй хүссэн үедээ байгаа газраасаа аваарай.